Thursday, April 23, 2015

Ярьдаг муур


Бидний амьдралд сонин хачин их л зүйл тохиолдолддог. Энэхүү бичлэгэн дээр муур усанд орох дургүйгээ илэрхийлэн ярьж байна .



Kiss Frank /Ийм амархан байх гэж хахах/ БИЧЛЭГ!


Kiss Frank /Ийм амархан байх гэж хахах/ . Хөгжилтэйл юм.


Оюутан та өөрийн дансанд тэтгэлэг орсон эсэхээ шалгаарай.


Оюутан та өөрийн дансанд тэтгэлэг орсон эсэхээ http://202.170.69.25/sts/modules/Student/UserControls/MainOrderByStudent.aspx  гэсэн холбоосоор шалгаарай

Tuesday, April 7, 2015

Нүүрээ ингэж арчлаарай

Зөвхөн тослог буюу хуурай арьс арчлахад хүндрэлтэй гэж үзэж болохгүй, харин ч хосолмол арьс илүү асуудалтай. Учир нь ийм арьс хэд хэдэн төрлийн арьсны дутагдалтай талуудтай.

25 нас хүртэлх хүмүүсийн 40 хувь нь холимог арьстай байдаг гэдэг. Тэгээд нас бие гүйцэхийн хэрээр арьс хэвийн болж, илүү аятайхан харагддаг. Халуун, чийг ихтэй зуны улиралд хосолмол арьснаас их тос ялгарч, харин хүйтэн улиралд хэвийн болдог. Иймээс та арьсаа арчлахдаа энэ онцлогийг тооцож үзэх хэрэгтэй. Хосолмол арьстай хүний хацар, шанаа орчим голдуу хэвийн арьстай байдаг учраас бага арчилгаа шаардагддаг. Иймээ сүүн шингэн, эсвэл зөөлөн гелиэр арчлахад тохиромжтой. Долоо хоногт нэг удаа нүүрэндээ чийгшүүлэгч буюу тэжээлийн маск тавьж, зөөлөн пилинг хий. 30 нас хүртлээ шөнийн тос түрхэх шаардлагагүй. Хацар, шанаагаа спиртгүй лосьоноор арчиж амьсгалуул. Бие организмд гарсан өөрчлөлт, стресс, ходоод гэдэсний өвчин, эсвэл зүгээр арьс бохирдсоноос болоод цөөн тооны батга гардаг. Батгатай хэсгийг бактерийн эсрэг үйлчилгээтэй лосьоноор арчиж, лент /пластырь/ наа. Харин түүнийг дарж шахаж огт болохгүй, арьс нэн эмзэг учраас муухай сорви үлдэнэ. Нүүрний арьсны хуурай хэсгүүдийг эрт үрчлээ үүсэхээс сэргийлж, сайн арчлах нь зүйтэй. Хосолмол арьс их хувирамтгай, өмнө нь хуурай байсан арьс дараа нь тослог болж ч мэднэ. Энэ нь хүйтэн салхи, цаг агаарын тогтворгүй байдал, нарны гэрэл, онгоцоор нисэх, халуун усаар угаах, халуун, чийггүй байранд удаан байх зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Хэт ягаан туяанд удаан байснаас болоод гүн болон жижиг үрчлээ их үүсдэг. Арьсны зарим хэсэг хуурайшвал тухайн арьсанд зориулсан бүтээгдэхүүнээр арьсаа арчилж торд, тэгээд 4-6 долоо хоногийн дараа хэвийн болохоор жирийн арьсны гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Энэ нь өдөр тутмын цэвэрлэгээ, арчилгаа төдийгүй маск тавихад хамаатай. Дух, хамар, эрүү нилээд тослог бол батга шавж, юм гардаг, энэ үед бактерийн эсрэг үйлчилгээтэй, маск, лосьон хэрэглээрэй. Хэрэв хар цэгүүд үүсвэл сард нэг удаа гоо сайханд очиж гүн цэвэрлэгээ хийгээрэй. Дараа нь шавар маск тогтмол тавьж, хогжруутсан арьсаа цэвэрлэж байвал дараачийн удаа гоо сайханд очтол арьс аятайхан харагдах болно. Дараа нь тосгүй чийгшүүлэгч гель түрхээрэй.
Хосолмол арьсыг өдөр тутам хэрхэн арчлах вэ?
Орой: 
Арьс хуурай бол сүүн шингэн эсвэл гелиэр цэвэрлэж, бүлээн усаар сайн угаана. Тослог хэсгийг спиртгүй лосьоноор арчиж, чийгшүүлэгч тос буюу гидрогель түрхээрэй.
Өглөө: Нүүрээ бүлээндүү эсвэл хүйтэн усаар угааж, тослог хэсгүүдийг лосьоноор арчина. Өдрийн чийгшүүлэгч тос түрхэх үедээ нүүрний тослог хэсэгт хэт зузаан түрхэж болохгүй. Хосолмол арьсанд түрхэх тос чийг ихтэй хэрнээ өөх тос бага агуулах ёстой. Хэрэв түрхсэний дараа арьс амарч, бүх хэсгүүд жигд чийгшвэл уг тос танд тохирч байна гэсэн үг.

Monday, April 6, 2015

“Эмэгтэй хүн таргалахад зориулагдаагүй”

Нөхөр бид хоёр зурагтаар чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж суулаа. +90 кг-ийн жингийн эмэгтэй бөхчүүд барилдахаар дэвжээнд гарч хүч үзэж байлаа. Тэгэхэд нөхөр маань “Эрэгтэй хүн +90 кг-ийн жинтэй байхад илүүдэхээр зүйлгүй харагддаг байхад эмэгтэй хүн дэндүү муухай харагдаж байгаа юм даа. Тэгэхээр л эмэгтэй хүн таргалахад зориулагдаагүй юм шүү дээ” гэж хэлсэн юм


Хүү маань нялх байгаа. Би төрөөд хэвийн жингээсээ 20 кг татаж буй илүү нэмсэн байна. Хэд хэдэн удаа жингээ хасахаар хоолны дэглэм барихад хөхүүл болохоор сүү татрахаас авахуулаад хэцүү зүйлтэй их тулгарсан. Тийм болохоор яахаа мэдэхгүй сууж байгаа надад нөхрийн маань хэлсэн үг сэрүүлэг шиг л санагдаж билээ. 
Энэ үгийг сонссоноос хойш би өөртөө ямар нэг аргаар жингээ хасах ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн юм. Энэ үг надад элдэв амттан, чихэр, жигнэмэг, нарийн боов идэж жингээ нэмэхийн оронд эслэг ихтэй, эрүүл хүнс идэж, хөхөө ч сайн сүүтэй байлгаж, өөрөө ч гоё болох нь хөхүүл эхчүүдийн сонголт байх гэсэн бодолд хүргэлээ. 
Ер нь яаж ч бодсон эмэгтэй хүн гэдэг цаанаасаа л эмзэг, зөөлөн, булбарай, бас гоо үзэсгэлэнтэй байх учиртай шүү дээ. Тиймээс бага багаар хичээгээд байвал эргээд хэвийн жиндээ очиж чадна гэж найдаж байна. 
Монголхатагтай 

Сайхан хөмсөг: Үр дүнтэй зөвлөгөө


Сайхан хөмсөгтэй бол нүд тодроод ирдэг. Эмэгтэй хүний үзэсгэлэн гоод хөмсөг том байр суурь эзэлдэг юм шигээ.

“Make up” багсууд ямар үүрэгтэй вэ?


Зарим бүсгүйчүүд маань нүүр будалтын зарим багсыг ямар үүрэгтэйг сайн мэддэггүй. Энэхүү нийтлэлийг уншиж дууссаны дараа та нүүр будалтыг багсын тусламжтайгаар будалтаа төгс хийж сурна гэдэгт итгэлтэй байна.

 1. Хуурай энгэсэг тавих багс
2. Сүүдэр тавих багс
3. Дэвүүр багс. Энэ нь нүүрэн дээр буусан хуурай будгийг унагаах зориулалттай. Багсыг хэрэглэж байхад нүүр будалтанд нөлөөгүй.
4. Хацар өнгөлөгч. Сүүдэр тавихад хэрэглэнэ.
5. Контур тавих, засахад зориулсан багс
6. Тень тавихад маш сайн тараана. Энэ багсаар нүдний хонхорхойг будахад тохиромжтой.
7. Хамар өндөрсгөгч багс
8. Суурь крем тавихад ашигладаг. Кремийг сайн тарааж өгдөг.
9. Хуурай энгэсэг тавих багс.
10.  Тень тавих том багс. Цайвар өнгийн тень нүдний эргэн тойронд тавихад ашиглана. 
11. Сүүдэр тавих богино багс. 
12. 2 тенийг уусгаж будахад зориулсан багс
13. Уруул будахад зориулсан багс. Мөн контур тавихад хэрэглэж болно.
14. Нүдний харандаа болон тенийг уусгах багс
15.  Нүдний харандаа тавих багс
16. Харандааны зураасыг уусгах зориулалттай багс.
17. Нүдэнд хонхорхой тавих сүүдрийн багс
18. Шингэн будагт зориулсан будаг. Ихэнхдээ нүүрний жижиг хэсгүүдэд засвар хийх зориулалттай.
19. Хөмсөг будаг багс.
20. Хөмсөг самнах, засах зориулалттай багс. 
21. Спонж. Түүний тусламжтайгаар хуурай болон шингэн тень тавина. 
22. Сормуус болон хөмсөгний сам.