Monday, April 6, 2015

“Эмэгтэй хүн таргалахад зориулагдаагүй”

Нөхөр бид хоёр зурагтаар чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзэж суулаа. +90 кг-ийн жингийн эмэгтэй бөхчүүд барилдахаар дэвжээнд гарч хүч үзэж байлаа. Тэгэхэд нөхөр маань “Эрэгтэй хүн +90 кг-ийн жинтэй байхад илүүдэхээр зүйлгүй харагддаг байхад эмэгтэй хүн дэндүү муухай харагдаж байгаа юм даа. Тэгэхээр л эмэгтэй хүн таргалахад зориулагдаагүй юм шүү дээ” гэж хэлсэн юм


Хүү маань нялх байгаа. Би төрөөд хэвийн жингээсээ 20 кг татаж буй илүү нэмсэн байна. Хэд хэдэн удаа жингээ хасахаар хоолны дэглэм барихад хөхүүл болохоор сүү татрахаас авахуулаад хэцүү зүйлтэй их тулгарсан. Тийм болохоор яахаа мэдэхгүй сууж байгаа надад нөхрийн маань хэлсэн үг сэрүүлэг шиг л санагдаж билээ. 
Энэ үгийг сонссоноос хойш би өөртөө ямар нэг аргаар жингээ хасах ёстой юм байна гэсэн шийдэлд хүрсэн юм. Энэ үг надад элдэв амттан, чихэр, жигнэмэг, нарийн боов идэж жингээ нэмэхийн оронд эслэг ихтэй, эрүүл хүнс идэж, хөхөө ч сайн сүүтэй байлгаж, өөрөө ч гоё болох нь хөхүүл эхчүүдийн сонголт байх гэсэн бодолд хүргэлээ. 
Ер нь яаж ч бодсон эмэгтэй хүн гэдэг цаанаасаа л эмзэг, зөөлөн, булбарай, бас гоо үзэсгэлэнтэй байх учиртай шүү дээ. Тиймээс бага багаар хичээгээд байвал эргээд хэвийн жиндээ очиж чадна гэж найдаж байна. 
Монголхатагтай 

No comments:

Post a Comment