Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо буурахгүй байгаатай холбоотойгоор ЗЦГ Захиргааны хариуцлагын тухай хуульд дараахь заалтуудыг шинээр оруулахаар төлөвлөжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний ээлжинд 500 мянган төгрөгөөр торгож, хоёр жил жолоо барих эрхийг нь хасах. Мөн давтан буюу жолооо барих эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сая төгрөгөөр торгож, хоёр жилээр эрхийг нь хасах саналыг оруулжээ. Хэрэв дахин хууль зөрчсөн тохиолдолд 80 цагийн албадан хөдөлмөр эрхлүүлэх заалтыг нэмж оруулах саналыг тусгасан байна. Одоогоор энэ асуудал зөвхөн санал төдий яригдаж буй бөгөөд УИХ дахь эмэгтэй гишүүд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн байна.
Хамгийн сүүлд 1996 онд Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, 7-30 хоног баривчлах тухай заалт нэмэгдсэн байдаг. Өнгөрсөн онд 50 мянган согтуу жолоочийг илрүүлж зохих арга хэмжээ авчээ.

No comments:
Post a Comment