- Шинэ аппарат худалдан авсан бол шууд цэнэглэх хэрэгтэй байдаг.
- Фокусаа дуран дээрх AF, A дээр тохируулсан үед автоматаар фокус тохируулна.
- Харин MF, M дээр тохируулсан бол та өөрөө гар дээрээс тохируулна гэсэн үг юм.
- Чичиргээтэй үед зураг авах гэж байгаа бол Canon аппарат дээр stabilizer-ийг ON, Nikon аппарат дээр vibration-ийг ON болговол зураг илүү фокустай гардаг.
- Хөдөлгөөнтэй зураг авах гэж байгаа бол Canon аппарат дээр TV, Nikon аппарат дээр S тохируулбал хөшигний хурдыг автоматаар тааруулж дардаг.
- Гэрлээ зөв тохируулах хамгийн энгийн арга бол “0” дээр тааруулах юм. Тухайн зургийг бодит байдалтай тохируулан авдаг байна.
- Гэрэл ихтэй үед ISO-г аль болох бага хуваарь дээр тохируулна. Жишээ нь байгалийн зураг авахад 50, 100 дээр тохируулахад хангалттай. Дотор фокус муутай бүдэг гарвал 800 дээр тохируулах хэрэгтэй.
- Гэрэл цацруулагч 2-3 метрийн зайнд л гэрэл багатай үед хэрэглэдэг.
- Бленд (Hood) гэдэг нь дурангийн саравч бөгөөд нарны өөдөөс зураг авахад болон хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг.
Аппаратны алдаа буюу гэмтэл гарахад анхаарах зүйл:
Nikon аппарат
E - санах картаа хийх
F - дурангийн алдаа
FEE - өрцний цагирагийг их тоо руу тултал эргүүлэх
CHA/CHR - картаа форматлах
FO- хуучин дуран хэрэглэхэд гардаг алдаа
Canon аппарат
Error 1- дурангийн контакт цэвэрлэх
Error 2- картанд асуудал байгаа, формат хийх буюу солих
Error 4- карт доторх зургийг формат хийх буюу их багтаамжтай картаар солих
Error 5- цацруулагч гэрлийн эвдрэл тул та засварт хандана.
Error 99- аппаратны гэмтэл тул та засварт хандана.
No comments:
Post a Comment