Хамгийн эрүүл, сайхан арьстай хүн л хамгийн үзэсгэлэнтэй хүн байдаг. Харин бид үргэлж тэр хүмүүсийн нэгт багтхыг хүсдэг. Тиймээс охид, бүсгүйчүүддээ булбарай, эрүүл, цагаан, арьстай болох хэдэн зөвлөгөөг хүргэе!
№1. Аспиринтай маск. Миний хамгийн дуртай маск бол аспирин болон зөгийн балны маск. Харин энэ маскыг аспирины харшилтай, болон жирэмсэн эхчүүд хэрэглэх хэрэггүй!
Аспирин гэхээр гайхаж байж магадгүй л дээ. Гэхдээ та өөрийн хэрэглэдэг косметкний найрлагыг харвал миний юу ярьж байгааг сайн ойлгох болно. Өөрөөр хэлбэл, аспирин бол арьсыг амраах гайхалтай үйлчилгээг үзүүлхээс гадна батга, нүхжилт, гуужилт зэрэгт санаа зовхооргүй болгоно. Эрүүл арьсыг аспирин л өгнө. Ялангуяа Аспирин С-г маскандаа хэрэглээрэй.
Зөгийн балны хувьд тайлбарлалтгүй гайхамшигтай бүтээгдхүүн гэдгийг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Зөгийн бал нь арьсыг тань булбарай, өнгөлөг, уян болгоход туслана. Маскаа хэрхэн бэлтгэх вэ?
1. Мэдээж нүүрээ сайн цэвэрлэнэ, будгаа сайн арилгаарай. (Харин утлага хийсний дараа энэ маскыг тавьж болохгүй.)
2. 1 удаагийн жижиг таваг болон халбагыг 1 стакан буцалсан халуун устай бэлтгээрэй. 3. Таны сонгосон аспирин хэрвээ жижиг таблитктай бол 3ш-ээр нь, том бол 1ш-ийг 1 удаагийн масканд хэрэглэнэ.
4. Аспиринаа тоо ёсоор нь тавган дээрээ тавиад дээрээс нь халбагаараа уснаасаа 1-2 халбагыг хий. Аспиринаа уусгана гэсэн үг. Харин усаа ихдүүлж болохгүй.
5. Аспирин нь ууссан бол дээрээс нь цэвэр зөгийн балнаас 1 хоолны халбагыг хийж хутга. Маск бэлэн боллоо. Маскыг хэрхэн тавих вэ???
1. Цэвэрлэсэн нүүрэндээ, нүүрний шугамын дагуу радиал хэлбэрээр тарааж түрхэнэ.
2. Ингээд 15 минутын дараа бүлээн цэвэр буцалсан усаар угааж, зөвхөн зөөлөн алчуураар аяархан даран усыг шингээх байдлаар нүүрээ арчаарай. Би энэ маскыг 7 хоногт 1 удаа, шаардлагатай бол 2 удаа хэрэглэдэг. Энэнээс олон удаа хэрэггүй.
No comments:
Post a Comment