Ихэнх бүсгүйчүүдэд тохиолддог зүйл бол яах аргагүй үс салаалалт билээ. Үс ийм асуудалд ордог шалтгаан юу вэ? Үсээ унах, салаалахаас хэрхэн урьдчилан сэргийлж, хэрхэн арчлах вэ?
1. Саун болон бассейнд тогтмол орох нь үс хугарч, хатууруулдаг. Тиймээс ууранд орохдоо нойтон алчуураар толгойгоо боож, саун, бассейнаас гараад тэжээлийн шампунь, ангижруулагчаар зайлаарай.
2. Хүний үс амьсгалын хэрээр ургаж, унаж байдаг. Үсний үзүүр гадны нөлөөгөөр салаалдаг. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, муухай харагдуулдаг. Мөн салаалсан үс нь шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсан байдаг тул бусад үсэндээ нөлөөлдөг. Тиймээс сард дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрийг тайрч байх хэрэгтэй.
3. Хүмүүс үсээ байнга угааснаар хуурайшдаг гэсэн буруу ойлголттой байдаг. Уг нь үсийг аль болох ойр ойрхон угаах нь сайн. Ингэхдээ үсэндээ тохирсон шампунь, ангижруулагчийг л хэрэглэх шаардлагатай. Уг нь угаах тусам үс өнгө орж, зөөлөрдөг.
4. Үс тослогтохоороо хуйх таагүй үнэртдэг. Энэ үнэрийг дарахыг тулд зөөлөн үнэртэй сүрчиг нэг дуслыг усандаа холиод үсээ зайлна.
5. Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими. Гарцаагүй хими хийлгэх тохиолдолд үсний хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хими хийлгээрэй.
Химитэй үед долоо хоног болгон үсний тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй.
6.Үсийг байнга өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар угаа. Энэ нь үсийг гандахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсийг гандаахгүй байх нэн сайн арга бий. Ингэхдээ нэг ширхэг шинэ өндгийг дөрвөн халбага коньяк ч юм, ликёртой хольж хутгаад үсэндээ түрх.
7. Дотор эрхтэний нөлөөгөөр бус сэтгэл санаатай холбоотойгоор, эсвэл арчилгаа муутайгаас болж үс унасан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх маскийг тавьж болно. Үсээ угаагаад нойтноор хагалж, тэр хэсэгтээ нунтаг цагаан давс түрхэн гялгар цаасаар битүү боогоод 15 минут байлгаад, дараа нь цэвэр усаар зайлна. Энэ аргыг зургаагаас арван удаа хэрэглэхэд үсний унах аюулаас бүрэн ангижирна.

No comments:
Post a Comment