CNN-с явуулсан сурвалжлагаар Цахиурын Хөндийн хөрөнгө оруулагч Dave Asprey өдөрт 15 ширхэг Nootropics хэрэглэн тархин дахь манангаа арилгадаг гэжээ. Huffington Post-д гарсан нийтлэл дээр бизнес эрхлэгч Тим Феррис мэдээлэхдээ АНУ-д суралцаж байгаа оюутнууд тархины чадавхийг нэмэгдүүлэх бэлдмэл хэрэглэх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна хэмээн илтгэлдээ дурдсан байдаг.
Нотлогдсон зүйл: Nootropics нь тархины эд эсийг гадны болон нянгийн нөлөөнөөс хамгаалж, дотоод холбоосуудыг сайжруулж мэдээллүүдэд мэдрэмтгий болгодог байна. Өөрөөр хэлбэл төвлөрөл сайжирч, санах, цээжлэх, суралцах, ойлгох чадвар сайжирна гэсэн үг юм.
Гэхдээ шинжлэх ухааны хувьд эдгээр тархины чадавхийг нэмэгдүүлдэг бэлдмэлүүдэд бүрэн тайлбар хийж чадаагүй байгаа. Nootropics эмийн хувьд төрөлхийн анхаарал төвлөрлийн хомсдолтой хүмүүс болон алзмерийн өвчтэй хүмүүст сайн нөлөөтэйг батлаад байгаа юм.
Nootropics-г байнга хэрэглэснээр гарч болох эрсдэлд зүрхний цохилт удаашрах болон диархигаар өвчлөх зэрэг эрсдлүүд бий болох аюултайг сануулдаг байна.
Тархиа илүү ихээр ажиллуулахыг хүссэн хүмүүст Nootropics нь тус болж болох ч удаан хугацааны хэрэглээ нь урт хугацааны өвчин бий болгох магадлалтайг санах хэрэгтэй.
Хамгийн үр дүнтэй ажлын анд бол кофе гэдгийг мартаж болшгүй бизээ.
Мэдээ хуулахыг хориглоно.
No comments:
Post a Comment