Monday, April 6, 2015

Гэрийн нөхцөлд хумсаа бэхжүүлэх гоёмсог, эрүүл байлгах энгийн аргууд

 



















Өвлийн улирлын дараа гарын хумс маш хэврэг болчихдог. Амархан хугарч гэмтдэг. Дээрээс нь одоо хавар болоод байгаа учраас арчилгаа ихээр шаардана шүү. Тэгэхээр заавал маникюрт оролгүйгээр гэртээ хумсаа эмчилж болно. 

1.Хэзээ ч битгий хумсаа хаз, мэр 
Хумсаа хазах юм бол хэлбэргүй ургах ба маш нимгэн мөн амархан хугардаг болно. 

2. Дугаар цэнэглэгч карт, ундаа, усны сав гэх мэт зүйлс дээрх 
    шошгыг хусах хэрэггүй.  
3. Хумсныхаа будгийг хэзээ ч битгий хусаж арилга 
Будгаа хусаж арилгавал хумсны толио гэмтэн өнгөө алдаж илүү нимгэрнэ.
4. Гэрээ цэвэрлэх, аягаа угаахдаа угаалгын нунтаг хэрэглэвэл     
     заавал бээлий өмс.
5. Тэжээллэг хүнс хэрэглэ
Загас, шувуу, гахайн мах, бууцай гэх мэт уураг ихтэй хоол ид. 
Самар хушга өндөг гэх мэт “Витамин В”-тэй хүнс хэрэглэ.
“Витамин С”-тэй хүнс хэрэглэ.
 6. Хумсаа амьсгалуул
Ядаж ганц өдөр будаггүй байлга Үргэлж будах юм бол өнгөө алдаж амархан хугарна.
Таны хумсыг бэхжүүлэх үр дүнтэй маскууд:
 
Оливын тос + Нимбэгний шүүс Бэхжүүлэгч маск
Усны уур дээр тосоо халаагаад 1цайны халбага нимбэгний шүүс нэмээд хутгана. Бэлэн болсон тосоо хумсан дээрээ түрхэж иллэг хийгээд бээлий өмсөөд хононо. Маскийг 7 хоногт 2-оос илүү тавьж болохгүй.
 
Далайн давс – Бэхжүүлэгч болон тэжээл өгөх маск
Хагас литр усанд 1 хоолны халбага далайн давс нэмээд хутгана. Үнэр оруулагчгүй давс байвал сайн. Давстай усаа намхан саванд хийгээд хуруугаа дүрнэ. Ойролцоогоор 20 минутын дараа хуурай болтол нь арчаад тос түрхээрэй. Дарааллан 10 хоног хийхэд хумс эрүүлжиж сэргэнэ. 10 хоног маск тавьсан бол 1 сар өнжинөУлаан перецтэй маск – Бэхжүүлэх болон ургалтыг дэмжих 
Нунтаг улаан перец цайны халбагаар хагас, 10 дусал буцалсан ус, 1 цайны халбага гарын тосыг бүгдийг нь нийлүүлэн хутгана. Тосоо усны ууран дээр 10 минут байлгаад хөргөнө. Дараа нь хумсан дээрээ тэгшхэн түрхээд 10-15 минут байлгана. Гараа хүйтэн усаар угаана. Маскийг сард нэг удаа л тавих хэрэгтэй.
 
Давс + Нимбэгний шүүс Бэхжүүлэх үйлчилгээтэй маск
Аяганд 2 чимх давс, хоолны халбага нимбэгний шүүс нэмээд хутгана. Давстай шүүсээ хумсандаа түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угаана

No comments:

Post a Comment