Saturday, March 14, 2015

Хэрхэн тачаангуй харагдаж эрчүүдийн нүдийг унагаах вэ? /Эмэгтэйчүүдэд энгийн байдлаас сайхан харагдах нууцыг дэлгэж байна./


Тачаангуй эмэгтэй ямар дүр төрхтэй байдаг юм бол оо. Бүсгүй та өөрийнхөө ямар эмэгтэй болохыг мэдмээр байна уу. Энэ тун хялбар. Тачаангуй, дур булаам эмэгтэй байхыг хүсэхгүй хэн байх билээ.


-Биеийнхээ арьсыг туяарсан, нүд булаам харагдуулахын тулд зориулалтын гель, крем, тосыг хэрэглэ. Хөх цээжин биеэ ил гаргах хувцас хамгийн тохиромжтой. Тиймээс ил цухуйх хэсэгтээ нунтаг гялтганууртай тосноос бага зэргийг түрхэнэ. Энэ тохиолдолд таны арьс сайхан болҗ дур булаам болох эхний алхам бүрэлдлээ гэсэн үг.

-Хурц тод өнгийн даашинзыг зоригтой сонгон өмс. Тэгэхдээ оройн үдэшлэг энгүүнд улаан өнгийн даашинз таныг бусдаас онцгой харагдуулна. Ийм даашинз өмссөн үед тэд олны нүднээс нуугдана гэж санахын ч хэрэггүй. Харин ч бүр эрчүүдийн төдийгүй эмэгтэйчүүдийн харцыг соронз мэт л татна. Харин дашинзаа хөнгөн нимгэн эд бүсээр хийвэл хамгийн тохиромжтой. 


-Харин өөрийнхөө гоёлыг сонгохдоо том том бөөрөнхий шилэн сондор зүгээр юм. Яагаад гэхээр таны нүцгэн энгэр цээжийг гайхалтай чимэглэж өгнө. Харин үнэт чулуунаас сувд хамгийн тачаангуй, эрхэмсэг харагдуулдаг.

-Бэлхүүсээ тодруулж, нарийн харагдуулахын тулд өргөн бүс танд хэрэгтэй. Гэхдээ өргөн бүс нь нарийн богино банзал, энгийн шулуун даашинзад маш сайхан зохицдог. үүгээрээ эмэгтэй хүний "гитар" шиг биеийг улам тодотгож харуудцгаараа давуу юм. 



No comments:

Post a Comment