Бэлгэвч бол маш сайн сонголт.
Бэлгэвч нь харьцангуй хямд үнэтэй, олон газраас чөлөөтэй авах боломжтой. Бэлгэвч нь хүсээгүй жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй бэлгийн замын ихэнхи халдварт өвчинөөс түүн дотроо ДОХ-ын халдвараас мөн хамгаалах боломжтой. Бэлгэвч нь хамгаалалт давхаргын үүргийг гүйцэтгэх замаар биеийн гаралтай ямарваа шингэн цус, шүлс, бэлгийн шингэн гэх мэт биеэс биед шилжихийг хориглож улмаар жирэмслэлт болоод бэлгийн замыг өвчний халдварлалтаас урьдчилан сэргийлнэ.
Нэг дор 2 буюу түүнээс дээш тооны бэлгэвчийг давхарлан хэрэглэж болохгүй. Хоёр буюу түүнээс олон тооны бэлгэвчийг давхарлан хэрэглэснээр бэлгэвч урагдан гэмтэх боломжийг ихэсгэнэ. Бэлгэвчийг хэрэглэсний дараагаар хаях бөгөөд дахин хэрэглэж болохгүй.
Бэлгэвчийг хөвчирсөн эрхтэнд бэлгийн харьцааны өмнөхөн углаж хэрэглэнэ. Нэг гараараа бэлгэвчийн урд үзүүрийг хавчин барьж агаар орохоос сэргийлэх ба нөгөө гараараа бэлгэвчийг углана. Бэлгийн харьцааны дараа үрийн шингэн ялгарсаны дараагаар бэлэг эрхтэний хөвчрөлт буурахаас өмнө бэлэг эрхтэнийг үтрээнээс гаргаж бэлгэвчийг авах хэрэгтэй бөгөөд хэрэв бэлгийн харьцааг үргэлжлүүлэх тохиолдолд дахин шинийг хэрэглэх хэрэгтэй. Бэлэг эрхтнийг хамтрагчийн бэлэг эрхтэнээс зайтай байлгаж жирэмслэлт болоод бэлгийн замын халдварт өвчинөөс сэргийлэж байх хэрэгтэй. Учир нь бэлгэвчийг авсаны дараагаар бэлэг эрхтэн дээр тодорхой хэмжээний эр бэлгийн шингэний хэсэг үлдсэн байдаг. Бэлгийн харьцааны явцад бэлгэвч урагдах болон сугарах магадлалтай. Бэлгэвчийг бэлгийн харьцааны үед хэт хуурайшуулах нь урагдах нөхцөлийг бүрдүүлдэг юм.

.jpg)
Бэлгэвчийг хүйтэн, хуурай орчинд хадгалах хэрэгтэй. Карманд хийх, түрүүвч, бээлийн дотроо хийх гэх мэтээр халуун байх газар хадгалах нь бэлгэвчинд микроскопын түвшний жижиг нүхийг үүсгэх бөгөөд энэ нь хамгаалалтын үр дүнд муугаар нөлөөлнө. Зарим бэлгэвч нь мөн спермицидыг агуулдаг.
Бэлгэвчийг хэрэглэхийн өмнө хугацааг нь сайтар шалгах хэрэгтэй. Хэрэв та буюу таны хос бэлэг эрхтэн орчмын загатналт, халуу оргилт зэрэгийг мэдэрвэл энэ нь бэлгэвчнээс эсвэл бэлгэвч дэх спермицид зэрэгээс харшил өгч буйн шинж байж болно. Тийм учраас хэрэглэж буйгаасаа өөр химийн бодис бүхий спермицид эсвэл хэрэв латекс материал бүхий бэлгэвч хэрэглэж байгаа тохиолдолд латексгүй бэлгэвч хэрэглэх зэрэг аргыг туршаад үзэж болно.
Спермицид (spermicide) –ийг бэлгэвчтэй хавсран хэрэглэх нь жирэмслэлтээс хамгаалах боломжийг өндөрсгөнө. Гэвч энэхүү хавсран хэрэглэх нь бэлгийн замыг өвчнөөс хамгаалагдахыг ихэсгэхгүй.
Спермицид нь nonoxynol-9 бодисыг агуулдаг тул бэлэг эрхтэн орчим загатналтыг ихэсгэж улмаар бэлгийн замыг халдварт өвчинөөр өвдөх магадлалыг ихэсгэх боломжтой.
Эмэгтэй бэлгэвч нь эрэгтэй бэлгэвчийн нэгэн адил сайн үр дүнтэй биш юм. Гэсэн хэдий ч эрэгтэй бэлгэвчийг хэрэглэх сонирхолгүй үед энэхүү аргийг сонгож болно.
Физиологийн хамгаалах аргууд гэж юу вэ?
Физиологын арга гэдэг нь эмэгтэйн өндгөн эс гадгашладаг өдрүүдийг эмэгтэйн биед гардаг хэвийн (физиологийн) өөрчлөлтүүд дээр үндэслэн тогтоогоод, жирэмслэх магадлалтай өдрүүдэд бэлгийн харьцаанд орохгүй байх арга юм. Үүнийг хэрэглэхийг тулд хосууд эмэгтэйн биеийн мөчлөгийн аль хугацаанд эмэгтэй жирэмсэн болох боломжтойг сайтар ойлгож, мэдэх хэрэгтэй. Эмэгтэй хүн ихэнхи тохиолдолд өндгөн эс гадагшлахаас ойролцоогоор 4 хоногийн өмнө болоод гадагшилснаас дунджаар 2 хоногийн хугацаанд жирэмслэх магадлалтай.
Эмэгтэйн өндгөн эс хэдийд гадагшилж буйг хянах зарим аргууд байдаг. Гэхдээ эдгээр бүх аргууд нь их төлөвлөгөөтэй анхааралтай ажиллах хэрэгтэй бодог тул эдгээр энэхүү аргуудад мэргэжлийн эмчтэй уулзаж заалгуулах нь илүү тохиромжтой.
Үрийн шингэн гадагшилахаас өмнө сугалах арга.
Энэхүү арга нь үр дүн багатай арга юм. Учир нь бэлгийн харьцааны үед үрийн шингэн гарахаас өмнө эрэгтэйн бэлэг эрхтэнээс тодорхой хэмжээний шингэн гарч байдаг. Энэхүү шингэн нь өөртөө эр бэлгийн эсийг жирэмслүүлэхэд хангалттай байхууц хэмжээгээр агуулж байдаг.

Одоогоос 50 жилийн өмнө жирэмснээс хамгаалах эм орчин үеийн шинж чанараа олж авч сексийн хувьсгал бий болгосон билээ. Нөхөн үржихүйг хянадаг болох гэж эмэгтэйчүүд эртнээс оролдож ирсэн аж. Гэвч тэдгээр аргуудын зарим нь орчин үеийн боловсронгуй арга хэрэгсэлтэй харьцуулахад маш аймшигтай байжээ. Жирэмснээс хамгаалах эрт үеийн тэдгээр аргуудыг жагсаавал Геннисийн номд бичигдэхээр сонирхолтой жагсаалт гарах юм. Эртний Грек, Ромын эмэгтэйчүүд жирэмслэхгүйн тулд бүжиг наадам зохиодог байжээ. Харин орчин үеийн шинжлэх ухаан энэ арга жирэмснээс хамгаалж чадахгүй гэдгийг нотолсон тул жирэмсэн эмэгтэйчүүдэд энэ аргыг санал болгодоггүй. Доор өгүүлэх эртний аргуудыг одоо хэрэглэхээ больсон ч тухайн үедээ маш түгээмэл хэрэглэж байжээ.
Нимбэг
Эрт цагт нимбэгийн хүчил эр бэлгийн эсийг устгагч гэж үздэг байж. Ялангуяа эртний еврейчүүд үүнийг жирэмснээс хамгаалах шалгарсан арга гэж үзэж байв. Бүсгүйчүүдийн эрлэг шалиг эр Казанова олон амрагууддаа энэ аргыг хэрэглэдэг байсан гэдэг.
Дон Куа Дон куагийн үрээр амталсан ундааг эртний хятад эмэгтэйчүүд сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулах, сарын тэмдэг ирсний дараа дахин эрч хүч олж авахын тулд уудаг байжээ. Мөн жирэмсний эхний саруудад үр зулбуулах зорилгоор хэрэглэдэг байжээ. Европ болон Америкаас олддог дон куа үүнтэй шинж чанараараа төстэй боловч ийм зорилгоор хэрэглэдэггүй байжээ.
Хөвөн
Эртний анагаахын гар бичмэл Ebers Papyrus –т тэмдэглэснээр эмэгтэйчүүд acacia модны холтосыг зөгийн балтай зуурч, хөвөнгийн үртэй холиод жирэмснээс хамгаалах аргад ашиглаж байжээ. Гэвч хөвөнгийн үр жирэмслэлтийг зогсоох шинжлэх ухааны үндэс байхгүй аж. Түүнээс гадна Америкын хар арьст боол бүсгүйчүүд жирэмснээс хамгаалахын тулд хөвөнгийн ургамлын холтсыг зажилдаг байж.
Папай
Өмнөд Ази болон зүүн өмнөд Азид боловсорч гүйцээгүй папайг жирэмснээс хамгаалахад хэрэглэж байжээ. Учир нь папайн үр эр бэлгийн эсийн боловсролтыг зогсоодог гэж үздэг байжээ.

Цэнхэр кохош - Blue Cohosh
Blue Cohosh-ийг Америкт эмэгтэйчүүд үр хөндөх зорилгоор хэрэглэдэг байжээ. Орчин үед энэхүү ургамлыг эмч нар жирэмслэлтийн сүүлийн сартай умайн хүзүү нь үрэвсэлтэй эмэгтэйчүүдэд бичиж өгдөг болсон байна. Үүнтэй адилаар хар кохош хэмээх ургамал байдаг гэнэ. Үр хөндөх зорилгоор эдгээр ургамлуудыг хамтад нь хандлаж хэрэглэх тохиолдол байдаг байжээ.
Хятадын цоор
Энэхүү ургамлын үндсээр чанасан ханд эрт үед сарын тэмдэг өвчинтэй ирэх үед хэрэглэдэг байсан бөгөөд ханд нь өвчнийг сайн намдаадаг байсан байна. Харин жирэмслэлтийн эхний шатанд хэрэглэвэл үр зулбадаг байжээ. Америкийн болон Европын цоор ургамлууд мөн ийм үйлчилгээтэй байсан боловч төдийлөн алдартай биш байсан байна.
No comments:
Post a Comment